Танилцуулга

 

ХУД-ийн  219 дугаар цэцэрлэгийн  товч  танилцуулга

 Цогчин Констракшн барьж ашиглалтанд оруулсан бөгөөд  сургууль цэцэрлэгийн барилгын газрын зориулалтаар  Хан-Уул дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт Морингийн хэсэгийн гэр хорооллын баруун талд байршуулан 0.8 га газар олгосон.  2015 оны 12-р сарын 25-ны өдөр гадна инженерийн шугам сүлжээ, уурын зуухны барилга тоног төхөөрөмжийн хамт мөн 40м/куб бохирын цооног, 28м/куб нөөцийн сав, сургууль,цэцэрлэгийн барилгын гадна цахилгаан хангамж 6/0.4 кв-н 250 ква чадалтай иж бүрдмэл дэд өртөө /КТПН/ тохижилтын ажлын хамт хүлээлгэн өгсөн.Тус цэцэрлэг нь сургуулийн өмнөх боловсролыг гэр хорооллын хүүхэд багачуудад олгох зорилгоор 26 багш ажилтантай 2016 оны 3-р сарын 23 ны өдөр үйл ажиллагаагаа эхлүүлсэн. . Цэцэрлэгийн  хүүхдийн хоол хүнсийг аюулгүй эрүүл байх үүднээс найдвартай түнш болох Өсвөр үе хүнс ХХК-тэй хамтран ажилладаг.  Манай цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлэхэд БСШУЯ –наас 33 сая төгрөг, НБГ-аас 2.1 сая, Хүүхдэд ээлтэй ХУД хөтөлбөрөөс 18,9 сая, эцэг эхийн хандиваар 12 сая төгрөгний нийт 66 сая төгрөгний  хөрөнгө оруулалт хийгдэж үндсэн хөрөнгө, тоног төхөөрөмж, тавилга, гал зуухны тоног төхөөрөмж, бараа материал хүлээлгэн өгч бидний ажилд гүн туслалцаа үзүүлсэн билээ.

Бид цаашид багш ажилтануудынхаа боловсрол, нийгмийн асуудалд анхаарч хүүхэд нэг бүртэй тулж ажиллан, тэднийг зөв төлөвшсөн зөв монгол хүн болгох  суурь хүмүүжлийг олгоход анхаарч, гар нийлсэн эвсэг хамт олон болох зорилт тавин ажиллана.
Хэрэглэгчийн хандалт
Яг одоо сайтад 1
Өнөөдөр зочилсон 195
Энэ 7 хоногт 0
Энэ сард 132
Нийт зочилсон 4753